|
|
|
"Өөрийнхөө хувь заяаг хяналтдаа ав. Өөрийнхөө хувь заяаг удирд!" - Стефен Көрри |
|
ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
|
МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 50,110.07 нэгжид хүрч 0.95 хувийн өсөлттэй хаагдлаа.
- Монгол улсын инфляцын түвшин 2024 оны 11-р сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Инфляцын түвшин сарын өмнөх үеэс 1.7 хувиар өссөн нь 2022 оны 4 сараас хойших хамгийн хурдацтай 1 сарын дотор өссөн тохиолдол болж байна. 11-р сард инфляц хурдацтай өсөхөд тог, цахилгааны үнэ өсөж үүний нөлөөгөөр бизнесийн байгууллагуудын суурь зардал нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчийн цахилгааны тарифыг 2024 оны 11 сарын 15-ны өдрөөс эхлэн нэмэгдүүлээд байгаа юм. Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болоод байгаа юм.
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2024 оны 12-р сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурал болон өндөрлөлөө. Тус хурлаар бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалж, Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 болон 16 хувьд болгохоор шийдвэрлэлээ. Мөн тус хуралдаанаар инфляцын өсөлт болон эрэлтийн шалтгаантай үнийн дарамт нэмэгдэх төлөвтэй байгаа болон эдийн засгийн өсөлт 2024 оны 3-р улирлын байдлаар 5 хувь буюу хүлээлтээс удаашралтай байгааг мөн дурдлаа.
- Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөв болон түүнтэй холбоотой гарсан Улсын Их Хурлын өмнөх шийдвэрт бүхэлд нь хориг тавьсан байсан ба тус өдрийн УИХ-ын ээлжит хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хуулийг 2 дахь удаагаа хэлэлцэн баталлаа. Тус хуулийн төслийг санал хууралтад оролцсон 110 гишүүдээс 90 гишүүд буюу 81.8 хувь дэмжсэнээр Монгол Улсын 2025 оны төсөв эцэслэгдэн батлагдлаа. Шинэ хуулийн төслөөр төсвийн зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж төсвийн тэнцлийг алдагдалгүй болгосон ба, тухайлбал хөрөнгийн зардлыг 0.8 их наяд, урсгал зардлыг 0.7 их наяд, гадаад зээлийн ашиглалтыг 0.7 их наяд төгрөгөөр танасан байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх S&P 500 индекс өнгөрсөн 7 хоногт уналттай байлаа. Харин технологийн салбарын хувьцаануудын жин их дарсан NASDAQ Composite индекс бага хэмжээний буюу 0.34 хувийн өсөлттэй хаагдлаа. Технологийн буюу өсөлттэй ангиллын хувьцаанууд өсөхөд Тесла компанийн хувьцаа 12.08 хувь, Alphabet компанийн хувьцаа 8.44 хувь тус тус өссөн нь голлон нөлөөллөө.
- Лхагва гарагт АНУ-ын 11-р сарын инфляцын түвшин мэдээлэгдлээ. 11-р сарын инфляцын түвшин 2.6 хувиас өсөж 2.7 хувьд хүрлээ. Хүнс болон эрчим хүчний нөлөөг хасаж тооцсон суурь инфляцын түвшин 3.3 хувьд хэвээр хадгалагдлаа. 11-р сарын үнэ өсөлтийн 40 орчим хувийг орон байрны зардал эзэлж байна. 11-р сарын үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) мөн адил 2.6 хувиас өсөж 3.0 хувьд хүрлээ.
- АНУ-ын Хөдөлмөрийн яам ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өнгөрөгч 7 хоногт 242,000 болсон талаар мэдээллээ. Энэ нь сүүлийн 2 сарын хугацааны хамгийн өндөр тоон үзүүлэлт болж байна. Ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчийн тоо сүүлийн 3 жилийн дээд түвшинд байгаа нь тус улсад ажил олоход хүндрэлтэй байгаагийн дохио болж байна.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Европын төв банкны шийдвэр гаргалт болон эдийн засгийг дэмжих бодлогод хөрөнгө оруулагчид эргэлзсэнээр Европын хувьцаанууд уналттай байлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 0.77 хувь, FTSE индекс 0.10 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- Европын төв банк суурь хүүгийн түвшнийг 0.25 хувиар бууруулж 3.0 хувь болголоо. Энэ нь тус төв банкны 2024 онд 4 дэх удаагаа хүүгийн түвшнийг бууруулж буй тохиолдол болж байна. Мөн Швейцарын Үндэсний банк тус өдөр бодлогын хүүгээ хүлээлтээс давсан хэмжээгээр буюу 0.5 хувиар буурууллаа. Энэ нь 2015 оны 1-р сараас хойших хамгийн том хүүгийн бууралт боллоо.
- Их Британийн эдийн засаг оны эхэн үед тогтвортой өсөлт үзүүлээд байсан бол 10-р сард огцом удааширчээ. 10-р сард бодит дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх сараас 0.1 хувиар агшсан үзүүлэлттэй гарлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Nikkei 225 индекс 0.97 хувь, TOPIX индекс 0.71 хувийн тус тус өсөлттэй хаагдлаа. БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын шийдвэрүүд болон мөнгөний зөөлөн бодлого үргэлжилж буй нь зах зээлийн өсөлтөд эергээр нөлөөлөө.
- Японы улсын төв банкны ээлжит мөнгөний бодлогын хурал 12-р сарын 18–19-ний өдөр болно. Тус хурлаар төв банк бодлогын хүүгээ хэвээр үлдээх магадлал давамгайлж байна. Үүнийг дагаж иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт суларлаа.
- Дийлэнх шинжээчид Японы улсын төв банкийг 2025 оны буюу шинэ оны эхний мөнгөний бодлогын хурлаар бодлогын хүүгээ 0.25 хувиар нэмэгдүүлнэ гэж таамаглаж байна.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ
- БНХАУ-ын бодлого тодорхойлогчдын шийдвэр гаргалтад хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байна. Үүний нөлөөгөөр тус улсын хувьцааны зах зээлийн голлох индексүүд уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.36 хувь, CSI 300 индекс 1.01 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын 11-р сарын инфляцын түвшин мэдээлэгдлээ. 11-р сарын инфляцын түвшин 0.3 хувиас буурч 0.2 хувьд хүрлээ.
- БНХАУ-ын 11-р сарын экспорт жилийн өмнөх үеэс 6.7 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Харин импорт жилийн 3.9 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Үүний үр дүнд худалдааны тэнцэл 97.44 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Экспорт өсөхөд БНХАУ-ын компаниуд бараа бүтээгдэхүүнээ АНУ руу урьдчилан илгээж байгаатай холбоотой байна. Учир нь Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оноос эхлэн худалдааны тарифыг нэмэх өндөр магадлалтай байгаа юм.
|
|
НОГООН ИРЭЭДҮЙ БОНД |
Байгаль орчны бохирдолд томоохон нөлөө үзүүлэгч хуванцар хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр тэргүүлэгч "ТЖТБ" ХХК буюу "TML Plastic" үйлдвэрийн Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хүрээнд санал болгосон ногоон бондын Транч-2 буюу 4 сая ам.долларын захиалга тун удахгүй эхэлнэ.
Энэхүү бонд нь Монгол Улсын дотоод зах зээлд гарч буй анхны "Excellent" үнэлгээ бүхий санхүүгийн бус салбараас гарч буй ам.долларын ногоон бонд юм. |
|
Харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэн энэ бондын талаар мэдээлэл авах болон худалдан авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой. |
Дэлгэрэнгүй мэдээлэл авах |
|
|
|
БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 6.19 хувиас 6.82 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.89 хувь байна.
Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.64 хувиас 10.82 хувийн хооронд арилжаалагдаж байна. Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.
|
|
|
Дэлгэрэнгүй |
|
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
|
"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ 2024.12.12
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/4046 тоот албан бичгийн дагуу “Тэнгэр даатгал” ХХК-ийн нийтэд санал болгон гаргасан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг TGI үсгэн кодтойгоор эхлүүллээ.
Дэлгэрэнгүй |
|
"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА 2024.12.11
"ХасБанк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11 дэх хэсэг болон 36.12 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дахь заалт, Монгол банкны ерөнхийлөгч болон, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-262/262 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Хувьцаат компани хэлбэртэй банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журмын 1 дүгээр зүйлийн 1.2.6 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэг "ХасБанк" ХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.26 дахь хэсэгт тус тус заасны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн R-2024-51 тоот тогтоолоор хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөрийг баталсан шийдвэрээ ирүүлсэн байна.
Тус банк 3 сарын хугацаанд 2,200,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 826 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 1,750,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр, худалдан авч халааслахаа мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй |
|
|
|